ЭМЯ: Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна

О.Шүрэнцэцэг
2022/01/30

Коронавируст халдварын омикрон хувилбарын эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд амьсгалын замын дээд халдвар буюу томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байна.

Энэ тухай ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэхдээ, “Хоолой хөндүүрлэж өвдөх, аргах, хамар битүүрэх, нус гоожих, хуурай ханиах, халуурах, булчин, үеэр өвдөх шинж голчлон илэрч байна. Хүндэрсэн тохиолдолд хатгааны шинж болох цээжээр өвдөх, амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цустай цэр гарах, халуун буурахгүй хэд хоногоор үргэлжлэх  зэрэг шинж илэрч байвал эмчид хандах хэрэгтэй” гэв.

Манай улсад 18 хүртэлх насны 178 мянган хүүхэд коронавирусээр халдварлажээ. Нийт өвчлөлийн 72 хувийг 11 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээр насныханд халдвар илүү өндөр байгаа учир вакцин болон бусад хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Цагаан сарын баярын өдрүүдэд бага насны хүүхдийг гадуур олон хүнтэй газраар болон халдварын эрсдэлтэй газраар дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд уриаллаа.  

Улсын хэмжээнд 11 084 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 59 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүс амьсгалын замын хүнд шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэйг мөн зөвлөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 3 минутын өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 7 минутын өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 10 минутын өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 21 минутын өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 24 минутын өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 1 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 2 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 2 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 2 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 2 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 2 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 4 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 4 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 4 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 4 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 5 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 5 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 5 цагийн өмнө