Ахмад настнууд өнөөдрөөс эхлэн тэтгэврээ нэмэгдэлтэй авна

О.Шүрэнцэцэг
2022/02/01

Өнөөдрөөс ахмадын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, тэтгэвэр бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ шийдвэрийг Улсын их хурал ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн тухай хуулиа өөрчлөн баталлаа. Төсвийн өөрчлөлт буюу төсөвт тодотгол хийхдээ онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагууддаас бусад салбарын урсгал зардлыг танасан байна. Мөн Богдзонховоос эхлээд шаардлагагүй гэж үзсэн бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, зардлыг нь ахмадуудын тэтгэвэрт шингээлээ.  

УИХ-аар тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэх үеэр сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 10 хувь, 2 саяас дээш тэтгэвэр авдаг бол 5 хувийн нэмэгдэл олгох санал гаргасан ч байнгын хороодын хурлаар дэмжээгүй тул 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бүх ахмадууд 15 хувийн нэмэгдэл авахаар болж байна. Энэ оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 650 гаруй тэрбум төгрөгийг тодотголоор шийдвэрлэсэн тул өнөөдрөөс эхлэн ахмадууд нэмэгдэлтэйгээр тэтгэврээ авахаар боллоо.

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай зардлыг нийгмийн даатгалын сангийн өнгөрсөн оны  давсан орлого, эмнэлэг, онцгой байдлын газраас бусад салбарын урсгал зардлыг танах, төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын зардлыг шилжүүлэх замаар улсын төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэлгүй тодотгол хийж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 10 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 11 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 13 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21