Дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл зүйн хямралд орж, ганцаардсан гэдэг судалгаа гарчээ

О.Шүрэнцэцэг
2022/02/08

БШУЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын нийт багш, ажилчдын 78.7 хувь, ЕБС-ийн 69.3, дээд боловсролын багш ажилчдын 58 хувь нь III тундаа хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэж байж хоцрогдол нөхнө гэдэгт нэгдсэн. Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бий. Энэ бол ковид19-ийн эцэг, эхчүүдийн үүрэг ямар чухал болохыг харж болохоор байсан.

Цахимаар хичээллэх хугацаанд дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл зүйн хямралд орж, ганцаардсан, хичээлээс хоцрогдсон гэдэг судалгаа гарсан. НҮБ-аас танхимын сургалтаар хичээллэх зөвлөгөө өгсөн. Цахимаар хичээллэсэн байдалд судалгаа хийхэд муу үр дүн гарсан. Ковидын өмнөх, ковидын дараахь хоцрогдол гарсан. Техник хэрэгсэл, дата байхгүйгээс цахим сургалтад хамрагдаж чадаагүй байдал их байсан. Багш нарын ачаалал их байсан зэрэг сөрөг үр дүнгүүд их байсан. Өмнөх онуудтай харьцуулахад сургууль завсардалт 60 орчим хувиар өссөн.

ЕБС-ийн сурагчид харьяалал хамаарахгүй хаанаас ч сайн багшийн хичээлийг сонгон үзэх боломжтой болж байгаа.

Хоёрдугаар сарын 14-өөс танхимаар долоо хоног хичээллэж эхлээд халдварын тохиолдол бага байвал дараа долоо хоногийн цахим хичээлийг танхим руу шилжүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21