Дайнаас айсан Украйнчууд Польш руу зугтаж байна

О.Шүрэнцэцэг
2022/02/08

АНУ тэргүүтэй өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос өнөө маргаашгүй Украйн руу дайрах гэж байгаа тухай янз бүрийн зураг, тайлбар бүхий мэдээг өдөр бүр гаргаж байгаа нь Украйны хувьд янз бүрийн сөрөг нөлөө дагуулж байгаа аж.

 Жишээлбэл, Оросын нэгэн судлаачийн тоолсноор өрнөдийн хэвлэлүүд Оросын цэрэг Украйны руу дайрах огноог 24 удаа зарлаж, одоо л яг дайрна, тагнуулын албад баталгаатай мэдээ өгч байсан байх юм. Энэ мэтээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдөр яг дайрна, маргааш яг дайрна гэж сүрдүүлсээр гадаадын хөрөнгө оруулагчид дайн хэдий эхлээгүй ч болгоомжлох үүднээс Украйнаас 12 тэрбум еврогийн хөрөнгийг хилийн чанад руу яаралтай гаргасан. Мөн дайн эхэлбэл оросууд Киевийг 48 цагийн дотор эзэлнэ гэж барууны экспертүүд мэдэгдэж эхэлсний дараа Киев хотын хөрөнгө чинээтэй хүмүүс орон байраа олноор зарж эхэлсний гайгаар Киевт үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унажээ. Түүнчлэн өрнөдийн бүх том сонинууд Оросууд дайрвал Украйны энгийн номхон 50 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог мэдээлсний дараагаар украйнчууд олон зуун мянгаараа хил залгаа Польш руу гарах болжээ. 

 Ингэхдээ зүгээр ч нэг Польш руу зугтсангүй тэндээ “Польш хүний карт” гэж нэрлэдэг баримтыг олон зуун мянгаараа авах болсон тухай Польшийн “Myśl Polska” сайт мэдээлсэн байна.

 Энэхүү “Польш хүний карт” гэдэг нь хуучин Зөвлөлийн бүгд найрамдах улсуудад амьдарч байсан польш гаралтай хүмүүс өгдөг баримт. Ийм карттай бол Польшид байнга оршин суух зөвшөөрөл авах, ажилд ороход хялбар болдог бөгөөд цаашид виз даруулбал Европын холбоогоор чөлөөтэй явах боломжтой болдог аж.  Польшийн талын албан ёсны мэдээгээр 130 мянган ийм картыг украйнчуудад өгсөн гэж байгаа ч Украйны Гадаад яам болон Польшийн консулын албаны мэдээлж байгаагаар бодит тоо нь арав дахин их гэжээ. Өөрөөр хэлбэл дайнаас зугтсан 1,3 сая украйн хүн “Польш хүний карт” авч, Польшид амьдрах болжээ. “Myśl Polska” сайтын сэтгүүлчийн мэдээлснээр Польшид дайнаас зугтсан 3 сая украйн хүн амьдарч байгаа юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21