Жо Байден: Монгол цэргийн албан хаагчид олон улсад мэргэжлийн энхийг сахиулагчид, дайчид гэдгээрээ нэр хүндтэй болсон

О.Шүрэнцэцэг
2022/02/08

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан захидал илгээжээ.

Цагаан ордон Вашингтон 2022 оны 1 дүгээр сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч

 Эрхэм хүндэт Ухнаагийн Хүрэлсүх танаа

Ноён Ерөнхийлөгч өө: 

Бидний 35 жилийн дипломат харилцааг тэмдэглэн энэхүү захиаг бичиж байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг бөгөөд цаашид бид Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг нь тууштай дэмжихээ илэрхийлж байна.

Хамтын ардчилсан үнэт зүйлс дээр суурилсан манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрхэн өсөж хөгжсөнийг харахад гайхалтай санагдаж байна. Бидний бат бэх түншлэлийн тулгын чулуу нь манай иргэд хоорондын харилцаа билээ. 1994 онд Монгол Улсад анх Фулбрайтын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй монгол, америк иргэд тус хөтөлбөрт хамрагдаж, соёлын солилцоог өргөжүүлж, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжиж иржээ. Энэ хугацаанд мөн АНУ Энх тайвны корпусын 1500 орчим сайн дурын ажилтныг Монгол Улс руу илгээсэн бөгөөд тус хөтөлбөрөө удахгүй дахин үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэж байна.

Хоёр орны хоорондын тогтвортой бөгөөд үр өгөөжтэй цэргийн харилцаа нь бидний өргөн цар хүрээтэй түншлэлийн илрэл болж байдаг билээ. Африк, Ирак, Афганистан дахь олон улсын энхийг дэмжих болон эвслийн ажиллагаануудад хоёр арваны турш Монгол Улсын оруулсан хувь нэмэрт миний бие талархаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь мэргэжлийн түвшний энхийг сахиулагч, цэрэг дайчид гэсэн нэр хүндийг олон улсад нэгэнт олсон бөгөөд цаашид бид хамтарсан цэргийн сургуулилтаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно.

Онцгой хүндрэл бэрхшээлийн үед ч бид бие биесээ дэмжиж ирсэн билээ. Бид КОВИД-19 цар тахалд цэг тавьж, эдийн засгаа сэргээхэд хамтран зүтгэх ёстойг Омикрон хувилбар дахин сануулж байна. 2020 оны 6 дугаар сард Монгол Улс хувийн хамгаалах хэрэгсэл хандивласанд АНУ-ын иргэд талархалтай байдаг. Тухайн үед КОВИД-19 цар тахалд нэрвэгдээд байсан Аризона мужийн Навахо резервацид тэдгээр хэрэгсэл тун их хэрэг болсон билээ. Мөн АНУ-аас Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин хандивлаж, цар тахлын хариу арга хэмжээг нь дэмжих зорилгоор амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн дадлага сургалт, КОВИД-19-өөс сэргийлэх мэдээллийн аян зэрэг хэлбэрээр 8 сая гаруй ам. долларын тусламжийг үзүүлсэндээ бахархалтай байна.

Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй олон төслүүдээр би бахархаж байна. Үүнд Мянганы сорилтын корпорацын 350 сая ам. долларын өртөг бүхий усны түүхэн компакт гэрээ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэлтийг дэмжих 15 сая ам. долларын төслийг нэрлэж болно.

Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна.

Манай хоёр улсын дипломат харилцааны томоохон ойг тэмдэглэж буй энэ мөчид хамтдаа хийж бүтээсэн бүхнээрээ бахархахын зэрэгцээ айсуй он жилүүд биднийг улам хүчирхэгжүүлнэ гэдэгт би бат итгэж байна.

Хүндэтгэсэн,

Жозеф Байден


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21