Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн WORLDWINE компанийн VINEYARD дарсны ресторан нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлээд хадгалах, бэлтгэж боловсруулах хүртэлх бүх үйл ажиллагаа, мөн хоол бэлтгэлийн тоног төхөөрөмжийн ариутгал цэвэрлэгээг чанарын өндөр хяналт дор явуулж, хэрэглэгчиддээ найдвартай, найрсаг үйлчилгээ үзүүлдэг билээ.
VINEYARD дарсны ресторан чанарын удирдлагын тогтолцоо ISO 22000:2018, болон хүнсний аюулгүй байдлын ISO 9001:2015 олон улсын стандартуудыг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүнсний аюулгүй байдлын тухай олон улсын стандарт нь чанартай, эрүүл хүнс ашиглан хамгийн эрүүл, зөв технологийн дагуу боловсруулалт явуулж буй хоол, хүнс үйлдвэрлэгчдэд олгодог чанарын баталгаа юм. Энд ирснээр Та хоол дарсны төгс зохицол, тав тухтай орчинг мэдрэх бөгөөд 15 улсын 700 төрлийн дарснаас сонголт хийж үйлчлүүлж болох юм. Улаанбаатар хотод байрлах дарсны хамгийн өргөн сонголтоос дуртай амтаа олж мэдрэхийг хүсвэл доорхи салбар ресторанаас сонгон үйлчлүүлээрэй.
Нарны гүүр салбар - БГД, Нарны гүүрний баруун талд WW center, 4 давхарт
Central Tower салбар - СБД, Central Tower, 3 давхарт
Shangri-La салбар - СБД, Shangri-La Mall, 1 давхарт
River Tower салбар - ХУД, River Tower, 2 давхарт
Buddha Vista салбар 2 ХУД, Buddha Vista, 1 давхарт




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна