Т.Ганболд: Энгийн иргэнд ийм их хэмжээний зээл олддог бол тэд ч баялаг бүтээгч болж чадна, миний дургүй хүрч байна, би хэлэлцүүлэгт оролцоно

О.Шүрэнцэцэг
2022/02/09

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй  ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу Баасан гаригт  11 цагаас "Туушин" зочид буудалд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт оролцох  салбарын төлөөллүүдийг бид урьж байна. Одоогоор тус хэлэлцүүлэгт  “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд оролцохоо  илэрхийллээ. Тэрбээр "Энгийн иргэнд ийм их хэмжээний зээл олддог бол тэд ч баялаг бүтээгч болж чадна, миний дургүй хүрч байна, би хэлэлцүүлэгт оролцоно" гэлээ.

Хөгжлийн банк нь 66 зээлдэгчид 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас  10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 52 аж ахуйн нэгжийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21