Т.Доржханд: Хөгжлийн банкны асуудлаар намаасаа хөөгдсөн нөхдийг бусад намууд элсүүлэхгүй байх хэрэгтэй, хэлэлцүүлэгт очно

О.Шүрэнцэцэг
2022/02/09

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй  ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу Баасан гаригт  11 цагаас "Туушин" зочид буудалд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт оролцох  салбарын төлөөллүүдийг бид урьж байна. Одоогоор тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Т.Доржханд  оролцохоо  илэрхийллээ. Тэрбээр "Хөгжлийн банкны асуудлаар намаасаа хөөгдсөн нөхөдийг бусад намууд элсүүлэхгүй байх хэрэгтэй, хэлэлцүүлэгт очно" гэлээ.

Хөгжлийн банк нь 66 зээлдэгчид 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас  10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 52 аж ахуйн нэгжийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн талаар Засгийн газраас мэдээлсэн. Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 5 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 6 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 6 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 7 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 8 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 8 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 9 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 9 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 10 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 10 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 10 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 12 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 13 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр