А.Сүхбат Хөгжлийн банкин дахь 14.9 тэрбумаа төл

О.Шүрэнцэцэг
2022/02/10

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан ч хуваарийн дагуу эргэн төлөлт хийхгүй явсаар өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулж тайлбар өглөө.

Тэрбээр "Миний аж ахуйн бизнес, хамт олон, төрөл садны холбоотой хүмүүсийн ажил амьдрал намайг гишүүн болсон болохоор зогсох ёстой гэсэн юм байхгүй. Гишүүн байхаасаа ч өмнө тэгж явсан. Зээлээс зээлийн хооронд явдаг. Нэг амбаар барих ямар хэцүү гэдгийг ойлгох ёстой. Миний хувьд ЖДҮ-ийн зээл аваагүй. Миний ах, дүү, амраг санад яаж амьдрахыг би заахгүй. Аливаа ажил амьдрал, аж ахуйн нэгж зээлээр явна. Хоорондын зээлийн гэрээгээр бүх ажил явна.Барьцаа хөрөнгөө тавина. Зээл авч яагаад болохүй гэж. Асуух юмаа тухайн байгууллагаас нь асуу. Ямар бүтээн байгуулалт хийсэн юм. Зориулалтын дагуу ашигласан эсэхийг очоод шалга. Юу ч бариагүй юм шиг хардлага төрүүлэх ёсгүй. Миний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой бичсэн. Ямар хувьцаа эзэмшиж байгаа нь тодорхой. Одоо бол УИХ-ын гишүүн биш. Бүтээн байгуулалт явж байна. Үр дүнд гарч байна. Үүний цаана 20 мянган хүн, 14 мянган жолоочийн асуудал яригдаж байна" гэсэн юм.

Эргэн сануулахад

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг 800 сая төгрөгийн ЖДҮ авахад дагаж явсан “Түгээмэл түмэн хишиг” компани Хөгжлийн банкны зээлийг тойрсонгүй. Тус компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбумыг авсан бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ 23 тэрбумд хүрчээ. Уг зээлийн төлөлт хийгдээгүйн улмаас шүүхэд шилжих зээлийн жагсаалтад ороод байгаа юм.

Баримт: “Түгээмэл түмэн хишиг” компанийн гүйцэтгэх захирал Гантөмөрийн Буяндэлгэр, түүний нөхөр А.Баттөгс бөгөөд А.Сүхбатын отгон дүү юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21