Оросын алдартай дасгалжуулагч Татьяна Тарасова улсыг нь төлөөлж буй уран гулгагчид, тэр дундаа Камила Валиевагийн талаар янз бүрийн мэдээлэл гарах болсныг тайлбарласан байна. Жишээлбэл, “Inside the Games” сайт нь Валиевагийн допинг сорилоос сэргээш илэрсэн учраас Оросын шигшээд медаль гардуулах ёслолыг хойшлуулсан гэж мэдээлсэн юм.
Тарасова энэ мэдээг тайлбарлахдаа “Би ерөөсөө итгэхгүй байна, тэгээ л гүйцээ. Тэд Камилаг тэмцээнээс хасуулахын тулд жаахан ч гэсэн өө олохыг хүсэж байгаа. Тэгээд дараа нь үлдсэн охидоос ялалтыг булааж авах гэж байна. Яагаад гэвэл Камилаг ялах боломжгүй. Ердөө л энэ. Гэхдээ Камила тэвдээд, нервтээд унаад эхэлсэн байна лээ” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна