СУДАЛГАА: Туслах малчид амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2022/02/14

Хүний эрхийн Үндэсний Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгааг 2020-2021 онд Европын Холбооны санхүүжилтээр хийж дуусжээ. Судалгаанд зургаан аймгийн 18 сумын 1,244 малчин хамрагдсан байна.  

Энэхүү судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн АНХНЫ ТҮҮВЭР СУДАЛГАА гэдгээрээ онцлогтой.

Судалгааны зарим дүнгээс танилцуулбал:

  • Туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байна. Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна.
  • Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байдал нь туслах малчны хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна. 
  • Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртдөг. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар), ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна.
  • Туслах малчид нь амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна. Тухайлбал, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг байна. 
  • Туслах малчид нь эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хэрэглэлээр хангагдах байдал хангалтгүй байна. Үүнээс болоод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг. Өөр нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг  нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэргээр улс төрийн эрхийг зөрчиж байж болзошгүй байна. 

Судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусад нь бүлэг болгон оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулаад байна. 


Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21