Их Британийн инфляц 1-р сард 30 жилийн дээд түвшиндээ хэвээр хадгалагдав


Их Британийн инфляц 1-р сард 5.5 хувьд хүрснийг өнөөдөр тус улсын статистикийн байгууллага мэдээллээ. Ингэснээр энэхүү өндөр инфляц нь сүүлийн 30 жилийн дээд түвшиндээ хоёр сар дараалан хадгалагдлаа.

Мөн Английн төв банк 4-р сард инфляц 7.25% хүрэх төсөөллийг гаргажээ. Тус банк нь инфляцыг хязгаарлахын тулд өнгөрсөн оны сүүлээр бусад төв банкуудаас түрүүлж бодлогын хүүгээ өсгөж байсан юм.

Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт Их Британид инфляц өндөр түвшинд хүрэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Мөн цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн саатал, ложистикийн гацаа нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх гол шалтгаан болжээ. Үүнээс өмнө АНУ-ын инфляц 40 жилийн дээд түвшин болох 7.5%, Евро бүсийн инфляц 5.1% түүхэн дээд түвшиндээ хүрснийг мэдээлж байв.

Гэхдээ эдгээр төв банкууд инфляц 2022 оны эцэст буурна гэх төсөөлөлтэй хэвээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21