АНУ-ын тал Камила Валиеваг тэмцээнд тайван орхих бодолгүй байна

О.Шүрэнцэцэг
2022/02/17

Энэ удаагийн өвлийн Олимпын тоглолтоор олны анхаарлыг хамгийн их татсан тамирчин нь Оросын уран гулгагч Камил Валиева гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Спортын ур чадвар, царай зүсээрээ ч тэр, допингийн хэрэгт холбогдсоноороо ч тэр Валиева нь олон нийт, хэвлэл мэдээллийн анхаарлыг төвд орсон. Спортын арбитрын шүүх Валиевагийн нас, өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан үзээд Олимпын тоглолтоос хасахгүй байхаар шийдвэрлэсэн хэдий энэ шийдвэрт АНУ, Канад, Их Британи зэрэг улсууд ба ОУОХ, WADA зэрэг байгууллагууд тун ч сэтгэл дундуур байна. Тэд Валиеваг тэмцээнээс хасаж, алтан медалийг нь хураах ёстой байсан гэдэгт дуу нэгтэй санал нийлж байгаа юм. Иймдээ ч шүүхээс тэмцээнд оролцохыг нь зөвшөөрлөө гээд амар тайван өрсөлдөх боломжоор хангахгүй байхаар шийдсэн бололтой Валиеваг 15 настай өсвөр охин гэдгийг үл тоон эсрэг янз бүрийн мэдэгдэл хийж буруутгаж, сэгэл санааны дайралт хийж, сүрдүүлсээр байна.

Тухайлбал, олон улсын тэмцээнд уран гулгалтын элементүүдэд өгөх үнэлгээг боловсруулахад оролцож байсан, салбартаа нэлээд нэртэй  АНУ-ын шүүгч Жо Инман  нь шүүгч нар Валиевгийн богино хөтөлбөрт авах ёстойгоос нь хэтэдсэн үнэлгээ өглөө гэж буруутгажээ. Жо Инман “USA Today” –д ярихдаа “Камилагийн үнэлгээг нэмсэн. Миний бодлоор тэрээр гурвалсан аксель хийх үеэрээ хөгжмийн аясаар гулгахад харагддаг ёстой үзэмжит байдлаа алдсан. Гэтэл ийм асуудал байсаар атал хөтөлбөрийн элементүүдийн үнэлгээ тийм өндөр гарсанд би гайхсан. Түүний эргэлт гайхалтай, алхмын дараалал нь үзэсгэлэнтэй байсан ч тэдгээрт өгч байгаа үнэлгээ нь миний хувьд асуудал байсан” гэжээ. Жо Инманы бодож байгаагаар богино хөтөлбөрт Оросын Анна Щербакова нэгд орж, Японы Каори Сакамото хоёрт орох ёстой байсан бөгөөд Валиева нь зөвхөн гуравт орохоор гулгалт харуулсан юм байна.

Тэрээр Валиеваг богино хөтөлбөрөө харуулахдаа “гундуу байсан” гэжээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA нь Валиеваг Олимпын тоглолтоос түдгэлзүүлэх шийдвэрээ татаж авсан Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-аас тодруулах зүйл байгаа гэж мэдэгджээ. WADA-ийн хэвлэлийн төлөөлөгч ТАСС агентлагт ярихдаа “Энэ тохиолдол нь ОХУ дах допингийн эсрэг тэмцэлд муугаар нөлөөлж байна. РУСАДА энэ хэргийг хэрхэн хөтөлсөн талаар WADA-ийн зүгээс олон асуулт гарч ирсэн” гэжээ.

ОУОХ нь Валиевагийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн дээжээс допинг илэрсэн хэдий ч Спортын арбитрын шүүхээс түүнийг тэмцээнээс түдгэлзүүлэхгүй гэсний хариуд уран гулгалтын багийн тэмцээний медаль гардуулах ёслолыг Бээжинд хийхгүй гэж мэдэгдсэн. Улмаар Валиева цаашид өрсөлдөн эхний гурван байрны аль нэгийг эзэлсэн тохиолдолд медалийг нь хүчин төгөлдөр гэж үзэхгүй, урьдчилсан байдлаар байр эзэлсэнд тооцно гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Олимпын тоглолт дууссаны дараа дахин шалгалт явуулаад медалийг нь хурааж авч ч магадгүй гэсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21