Шүүх: Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг сарын хугацаанд цагдан хорилоо

О.Шүрэнцэцэг
2022/02/18

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болов. Шүүхээс  Б.Батбаярыг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Түүнийг гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байна.

Б.Батбаярыг 2016 онд  нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тэрээр энэ албан тушаалыг хоёр жил хашаад, 2019 онд ажлаа хүлээлгэн өгчээ.        

Түүнийг 2018 оноос эхлэн зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй  хэмээн шалгаж байгаа юм.

Алтай констракшны Х.Бат-Эрдэнэд давуу байдал бий болгон их хэмжээний зээл олгосон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг АТГ-аас шалгаж байгаа юм. Б.Батбаяр нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа тус банкнаас 487 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг гаргажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21