ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД:​ Арилжааны банкуудад хадгалуулсан нийт хөрөнгийн 66 хувийг ХХБ, Улаанбаатар хотын банкинд байршуулжээ

Өнөрцэцэг
2022/02/18

Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн дүн /2014.09.30-ны байдлаар/ 1,067.0 их наяд төгрөг. Үүнээс ХХБ-нд 44 хувийг, Улаанбаатар хотын банкинд 22 хувийг нь байршуулж байжээ. Өөрөөр хэлбэл дийлэнхи хувийг нь “сахал“ Д.Эрдэнэбилэгийн банкинд байршуулсан гэсэн үг.
Мөн долларын хадгаламжийн 44 хувийг УБ хотын банк, 47 хувийг Голомт банк, 9 хувийг Капитал банкинд, Еврогийн хадгаламжийн 43 хувийг УБ хотын банк, 48 хувийг Голомт банк, 9 хувийг Капитал банкинд, Иенийн хадгаламжийг 100 хувь Капитал банкинд тус тус байршуулж байжээ. Монгол Улсын банкны системийн хувьд аваад үзвэл УБ хотын банк 6.2 хувь, Капитал банк дөнгөж 2.8 хувийг эзэлдэг байна.

\/ХБ-нд хийсэн Аудитын дүгнэлт-2014 он/

Арилжааны банкуудад байршуулсан хадгаламжийн дийлэнхи нь ХХБ, УБХБ, Голомт банкинд байршсан нь шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн үйлдэл болохыг аудитын дүгнэлтэд дурджээ. Мөн банкны активийн удирдлагын хувьд чөлөөт эх үүсвэрийг хаана, ямар шалгуураар байршуулах асуудлыг зохицуулаагүй нь цөөн тооны банкуудад давуу байдал олгож, улмаар авлига авч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Дашрамд дурдахад, тухайн үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат, ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар нар ажиллаж байсан. Хөгжлийн банкны томоохон бөгөөд найдваргүй зээлдэгч нарын нэг “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компанид зээл олгоход Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан, Эрдэнэтийн 49%-ийн төлөөлөл Б.Шинэбаатар нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага байдаг юм.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар 2014 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21