Оросын уран гулгалтын тамирчдыг Бээжингийн өвлийн Олимпод амжилттай оролцсоны төлөө Засгийн газраас нь урамшуулан мөнгөн шагналын дүнг олон нийтэд ил болгожээ.
Оросын уран гулгагчид Бээжин-2022 –оос хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авсан юм.
Багийн тэмцээнд Олимпын алтан медаль авсан Марк Кондратюк, Камила Валиева, Александр Галлямов, Анастасия Мишина, Никита Кацалапов, ВикторияСиницина нар тус бүр 4 сая рублийн мөнгөн урамшуулал авна.
Үүнээс гадна Кацалапов, Синицина хоёрыг мөн дээрх бүжгийн төрөлд мөнгөн медаль авсныхаа төлөө тус бүртнь 2,5 сая рубль өгөхөөр болжээ. Евгения Тарасова баВладимир Морозов нар тус бүр 2,5 сая рубль авахаар болжээ.
Харин сэтгэл санааны маш хүнд дарамтын даван өрсөлдсөн Камила Валиевагийн зүтгэлийг Оросын Төрийн Дума өндрөөр үнэлж, төрийн одонгоор шагнах санал дэвшүүлжээ. Энэ саналын Оросын Спортын сайд дэмжсэн байна. Гэхдээ яг ямар одонгоор шагнах нь тодорхойгүй байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Путины захиргаа шийдэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна