30дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд 18 улсаас 366 тамирчид оролцлоо .
Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.
Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ.
Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастер цолны болзол хангалаа.
Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна