Украин улсад онц байдал зарлаж, ОХУ-д амьдарч, оршин сууж буй сая сая иргэнээ яаралтай буцаж ирэхийг уриаллаа. ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгажээ.
Онц байдал тогтоосноор иргэдийн биеийн байцаалтыг шалгах, бэлтгэл цэрэг, цэргийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийг хил гарахыг хориглох, нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглох, радио холбооны системийг ашиглах, хотуудын постуудад хяналтыг чангаруулах зэрэг арга хэмжээг авах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна