Татварын Х тайлан гаргадаг компанид зээл олгож байжээ

Өнөрцэцэг
2022/02/24

Хөгжлийн банк нь үйл ажиллагаа явуулдаггүй, татварын “Х” тайлан гаргадаг аж ахуйн нэгжид зээл олгодог, зээл олгосны дараа мөн “Х” тайлан гаргаж байгаа зэрэгт хяналт тавьж ажиллаагүйг Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн 2019 оны шалгалтын дүнд дурджээ. Энэ жишгээр зээл авсан Строй инвест, Нью Хаппи, Цэцэнс майнинг энержи зэрэг компаниуд байгаа юм.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаас илүү хувь нь чанаргүй ангилалд шилжиж, банкыг дампуурлын ирмэгт авч ирсэн гол шалтгаан ердөө энэ. Хариуцлага, хяналт маш сул явж ирсэн. Цаашлаад зээл олгохдоо зээлдэгчээс хангалттай барьцаа хөрөнгө аваагүй, зээлийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй гээд хариуцлага, хяналтгүйн олон жишээг хэлж болно. Банкнаас олгосон нийт зээлийн 25 хувь нь барьцаа хөрөнгөөр баталгаажаагүй буюу Ирээдүйд бий болох орлогыг барьцаалсан байдаг. Эхнээсээ авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан компаниуд ил болж, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаалт хийсэн байх магадлалтай Монгол эм импекс ХХК, Монгол мах ХХК, Капитал банк, Кью Эс Си ХХК, Эрд хул ХХК, Мавангүй ХХК, НВЦ зэрэг компаниудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 1 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 1 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 3 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 4 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 23 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 23 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/06/29
Даншиг наадам үргэлжилж байна 2025/06/29