Ц.НЯМДОРЖ: М.ЭНХБОЛД ДАРГА ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛОХ ЁСТОЙ

О.Шүрэнцэцэг
2019/12/25

Яг одоо Тусгаар тогтнолын ордонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сурталчилгааны нээлт болж байна. Уг нээлтэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж оролцож үг хэллээ.

Тэрбээр "Миеэгомбын Энхболдод олон сайхан зан чанар бий. Гал алдаж алдаж өрөөнд нь яваад ороход инээгээд сууж байдаг хүндээ. Тэгээд бид нар ярьдаг байхгүй юу "М.Энхболдын энэ хүлээцтэй, тэвчээртэй зан чанар хаанаас гараад байна вэ" гэж. Тэгэхэд нэг хүн надад хэлж байсан юм. "М.Энхболдод Ж.Самбуу даргын нэг юм яваад байдаг юм" гэж. Мөн эцгийн талын тэвчээртэй зан чанар бас байдаг байх шүү. Монголчууд бид самруулж боллоо. Найман жил самрууллаа. Одоо хангалттай. Тулахгүй, ноён нуруугүй хүн Төрийн тэргүүн болвол яаж самардагийг бид хангалттай харлаа. Одоо ноён нуруутай, түшиг тулгууртай хүн Төрийн тэргүүн болох ёстой. Миеэгомбын Энхболд дарга Төрийн тэргүүн болох ёстой. Намайг дэмждэг, надад итгэдэг монголын мянга мянган ард түмэн бий. Би дахиад хичээнгүйлэн гуйя. Миеэгомбын Энхболд даргыг намайг явж байна гэж бодоод монголчууд минь дэмжээрэй, саналаа түүнд өгөөрэй. Монгол түмний минь буян заяа мөнхөд өөдөө байг. Баярлалаа Та бүхэндээ" хэмээсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21