Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” болох бодлого зорилт, Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Цахим Дархан” төслийн хүрээнд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан “Ухаалаг архивын систем”-ийг бүрэн нэвтрүүлж дууссан байна. Системийг нэвтрүүлэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дэмжлэг үзүүлжээ.
Тус хэлтсийн архивт 16000 даатгуулагчийн материал хадгалагдаж байна. Матералуудыг улиралд нэг удаа гараар тоолоход олон хоног илүү цагаар ажиллах шаардлага гардаг байсан.
Харин цахим систем нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх, цаасныг хэрэглээг багасгах, ажлын ачааллыг бууруулан бүтээмжийг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалтыг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх давуу талууд бүрдэж байна.
Мөн тэс хэлтэс өнөөдрөөс /2022.02.28/ QR кодтой үнэмлэх нэвтрүүлэн ажлын цаг бүртэлийг цахимжуулж эхэлжээ.
Хэлстсийн үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд өнөөдөр танилцан юм.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна