Эмгэнэл

О.Шүрэнцэцэг
2022/03/06

БОРХҮҮГИЙН ОЮУНЦЭЦЭГ 

1962-2022
Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Борхүү овогтой Оюунцэцэг 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдөр өвчний учир таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирлаа. Б.Оюунцэцэг нь 1984 онд МУИС-ийг сэтгүүлч, 1990 онд Москвагийн их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Өмнөговь аймгийн төв хэвлэл  "Говийн мэдээ" сониноос ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, Монгол Улсын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонин, "Өнөөдөр" сонинг үүсгэн байгуулцацаж явсан, мэргэжлийн сэтгүүлч байсан юм. Б.Оюунцэцэг нь нь Засгийн газрын хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч,  БНХАУ-ын Хөх хот дахь тусгай сурвалжлагч, Өнөөдөр сонины эрэн сурвалжлах албаны дарга, Парламентын сурвалжлагч, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгчийн дэргэдэх тусгай сурвалжлагчаар тус тус ажиллаж байлаа. Түүний бичсэн "17 Чингэлэг спиртийн хэрэг", "Парламент дахь Чехийн бүлэглэл","Чулуун хашаан доторх үхэл", "Солонгосын тоног төхөөрөмжийн ил ба далд сүлжээ", "Эгийн гол ба Усан станц" зэрэг олон зуун нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээлэл нь олон нийтэд хүрч, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж, түүний гавьяаг Монголын төр үнэлэн 1999 онд "Алтан гадас" одонгоор шагнасан юм. Б.Оюунцэцэг нь мэргэжлийн сэтгүүлчээс гадна авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа. Тэрээр "Болор цом" наадамд удаа дараа шалгарч, говь нутаг, хүний сэтгэл, хүйн холбооны тухай олон зуун шүлэг яруу найраг бичэн олны хүртээл болгосон юм. Б.Оюунцэцэг нь Монголын анхны хэвлэлийн төлөөлөгч нарын нэг бөгөөд Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн албаны
 даргаар 14 жил  ажиллаж үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх үйлсэд бие сэтгэл зүрхээ харамгүй зориулсан сэтгүүлч байлаа.

Б.Оюунцэцэг сэтгүүлчийн ажилсаг хичээнгүй, нөхөрсөг, найзархаг зан бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Өнөөдөр сонин 
Зууны мэдээ сонин 
Гаалийн ерөнхий газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 5 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20