Нарийн янжуур тамхи хор багатай гэх ЭНДҮҮРЭЛ буюу 7000 хорт бодис


-ТАМХИЧИН ХҮНИЙ НАСЛАЛТ 6.8 ЖИЛЭЭР БУУРДАГ-

Янжуур тамхи бол дэлхий даяар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг. Утаанд хордож жилд найман сая хүн, дам тамхидалтаас болж нэг сая хүн нас бардаг. Янжуур тамхи нас хороодог тухай олон судалгаа бий. Янжуур тамхи татдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс дунджаар 13.2, 14.5 жилээ “алддаг”. Тамхичин хүний наслалт 6.8 жилээр буурдаг. Таны амьдралыг дунджаар 11 минутаар богиносгоно. Янжуур тамхи татдаг хүмүүс 60, 70 наснаас өмнө нас барах нь тамхи татдаггүй хүмүүсээс гурав дахин их байна. Мэдээж хэрэг, энэ бүхнийг зохиогоогүй. Судалгаа... 

-ЯНЖУУР ТАМХИТАЙ ТЭМЦСЭН ТҮҮХ-

Түүхээс харахад хүн төрөлхтөн янжуур тамхины эсрэг тэмцэж байсан. Европт тамхи татахыг хориглож Кристофер Колумбын экспедицийн гишүүн тамхинд донтсоныхоо төлөө шоронд хоригдож,  Ромын католик сүм Мексикийн Испанийн колони дахь сүмүүдэд тамхи татахыг хориглож, 17-р зууны эхэн үеэс Европ, Америк, Хятадад янжуур тамхи татахыг хязгаарлаж эхлэв. Энэ бол дээр үед.

Харин ойрхон зуурын жишээлсэн тэмцэл гэхэд, 1950-иад онд янжуур тамхи, уушгины хорт хавдар хоёрын холбоог шинжлэх ухаанаар нотолсоны дараа Европт янжуур тамхины эсрэг тэмцэл эрчимжсэн. 1966 онд АНУ-д тамхины хор хөнөөлийн тухай бичээстэй янжуур тамхи үйлдвэрлэж эхэлсэн бол 1971 онд телевиз, радиогоор сурталчилгааг хориглож, жилийн дараа хор хөнөөлийн тухай сэрэмжлүүлэг нь заавал байх ёстой гэв.

1992 онд АНУ-ын Дээд шүүх анхааруулах шошго нь үйлдвэрлэгчдийг тамхичдын гаргасан нэхэмжлэлийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж шийдвэрлэсэн. Гэвч “хүнд хамрын нүхнээс утаа гаргах чадварыг зөвхөн чөтгөр л өгч чадна” гэх эртний үг бодитоор оршиж, чөтгөр тухайн чадвараа хүн төрөлхтөнд өгсөөр л байна. 

-ҮР ДҮНГҮЙ ТЭМЦЭЛД БУУЖ ӨГСӨН НЬ БУЮУ ХОР ХӨНӨӨЛГҮЙ ШИЙДЭЛ-

Бид янжуур тамхинаас зөвхөн никитоныг л авахын тулд шатааж сордог. Харамсалтай нь, никитоныг дагаж 7000 гаруй хорт бодис бидний биед заларч байдаг. Энэ мэт олон эрсдэлийг тооцоолсон он удаан жилүүдийн судалгааны үр дүнд цахилгаан тамхи бий болсон. Цахилгаан тамхи нь бие махбодийн болон сэтгэл зүйн хамаарлын улмаас тамхи татахаа болих боломжгүй насанд хүрсэн хэрэглэгчдэд хор хөнөөл багатай сонголт болдог гэсэн шинжлэх ухааны зөвшилцөл хурдацтай гарч байна. Тиймээс энэ ангиллын бүтээгдэхүүнийг янжуур тамхи татахтай харьцуулахад эрсдэлийг бууруулах чадвартай бүтээгдэхүүн гэсэн утгаараа "эрсдэл бууруулсан бүтээгдэхүүн" гэж нэрлэдэг.

Цахилгаан тамхи, халаадаг тамхины бүтээгдэхүүн, тамхи татдаггүй аман бүтээгдэхүүн (“снюс”) болон бусад шатамхай бус бүтээгдэхүүн зэрэг эрсдэлийг бууруулсан бүтээгдэхүүн нь тамхи татдаг хүмүүст никотины хэрэглээтэй холбоотой эрсдлийг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй боломжийг олгодог. Ийм бүтээгдэхүүний хэрэглээ нь тамхины нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахад эерэгээр нөлөөлсөн шинжлэх ухааны нотолгоо байдаг. Жишээлбэл, Их Британид "vaping" болон бусад электрон никотины түгээлтийн системийг төрийн түвшинд тамхины түвшинг бууруулах хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд уламжлалт аргуудын үр дүнтэй хувилбар гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Учир нь тамхичдын 27.2% нь янжуур тамхинаас гарах гэж оролдсон байна. Английн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагын бие даасан тайланд дурдсанаар, 2017 онд 50,000 гаруй хүн цахим тамхинаас татгалзаж, өөр сонголт байхгүй байсан бол ердийн янжуур тамхи татсаар байх бөгөөд хорт хавдар үүсгэгч давирхай хэрэглэх эрсдэлтэй байх байсан. Өнөөдөр никотин нь хорт хавдар үүсгэгч, мутаген биш боловч хор хөнөөлийн эх үүсвэр нь никотин гэсэн буруу ойлголт байдаг.

Никотин нь байгалиасаа шөнийн сүүдэрт байдаг, тамхины навч, улаан лооль, хаш зэрэгт байдаг. Одоогийн байдлаар энэ нь хамгийн их судлагдсан биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Никотин нь цочроох, дарангуйлах үйлчилгээтэй бөгөөд сэрэмжтэй байдлыг бий болгож, булчинг сулруулж, адреналин ялгаруулдаг. Никотин нь тархины тусгай рецепторууд (nAChRs) дээр үйлчилж, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйд нөлөөлдөг химийн бодисыг ялгаруулдаг. Ялангуяа никотин нь тархины допамин системийг (аз жаргалын гормон) идэвхжүүлж, таашаал авах мэдрэмжийг төрүүлдэг.

-МОНГОЛЧУУД НАРИЙН ТАМХИ СОНГОСНООР ХЭРЭГЛЭЭ БУУРЧ, БАГА ХОРДОНО ГЭЖ ҮЗДЭГ БУЮУ ЭНДҮҮРЭЛ-

Монгол улсын хэмжээнд нарийн янжуур тамхи нийт хэрэглээний 50 хувийг эзэлдэг. Энэ хувь жилээс жилд өссөөр байгаа. Хар ухаандаа монголчууд нарийхан юм чинь хор багатай гэж итгэн ийм сонголт хийдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ  өдөрт 10 ширхэг энгийн янжуур тамхи татдаг байсан хүн нарийхныг сонгосноор хэрэглээ нь 1-1,5 дахин өсөж 20-30 ширхэгийг баагиулдаг аж. Никитоны хэмжээ бага учраас угсруулан татдаг гэсэн үг.  

Янжуур тамхи өөрөө хортой, дээрээс нь маш муухай үнэртэй, хүний царай зүс, гоо сайханд илэрхий нөлөөлдөг учраас 10 хүн тутмын 8 нь тамхинаас гарья гэсэн бодолтой байдаг. Мөн 10 хүн тутмын 7 нь 1-3 жилийн хугацаанд нэгээс дээш удаа гарах гэж оролдсон байдаг. Энэ утгаараа ихэнх янжуур тамхичид өөртэйгөө байнга зөрчилдөж тамхинаас үүдсэн нэгэн төрлийн стрессийг өөртөө бий болгож байдаг. Яагаад тэмцээд, зөрчилдөөд барахгүй байна вэ гэхээр никотин хүнийг донтуулж, шууд хэрэглэхээ больчихвол бие махбодид нь дотоод тэмцэл үүсгэдэг. Ийм л учраас  янжуур тамхинаас гарах өөр сонголтуудыг хэрэглэгчиддээ бий болгохоор мэргэжилтнүүд олон олон шийдлийг бий болгосоор яваа юм. Харин эдгээр шийдлээ харьцангуй үнэ боломжийн байлгаж чадвал тамхичдын тоо эрс багасна. Англи болон Европын холбооны орнуудад засгийн газрын бодлогоор цахилгаан тамхины татвар харьцангуй бага ногдуулж,  янжуур тамхинаасаа хямд үнэтэй байлгаж чадаж байна.

Цахилгаан тамхи нь шингэнийг ууршуулах замаар  никитоныг бие рүү аваачдаг. Тэгэхээр янжуур шатаахад дагаж бий болдог химийн элементүүд нь 20 дахин багасна. Нийт тамхичиддаа боломж олгож никитоны хамаарлаас гаргахад бүх улс орнууд цахилгаан тамхийг дэмжиж эхэллээ. Эцэст нь хэлэхэд бөмбөрцгийн тамхичид НИКИТОН-оос бус никитон авах гэж янжуурыг шатаахад үүсч байгаа 7000 бодисоос хорддог.

Эх сурвалж: Эгүүр.мн


1
angry
0
care
1
haha
5
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
223.123.105.90
2024/06/04
0
0
https://vt.tiktok.co m/ZSYrWY8Uf/https:// vt.tiktok.com/ZSYrWY 8Uf/
Хариулах
Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 23 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21