Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр боллоо

Н.Мижидмаа
2022/03/17

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэдэлцүүлж Замын-Үүдийн боомтод чингэлэг тээвэр солилцох талбайг өргөтгөж, ачаа тээврийн эргэлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр боллоо

Эрээн-Замын-Үүдийн боомтод 3 сар саатаж бөөгнөрөл үүсээд байсан ачаа барааг Хятадын талтай тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн нэгдүгээр сараас чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Энэ сарын 13-ны байдлаар 2531 автомашинаар 3221 чингэлэг бүхий 60.6 мянган тн, 84.2 сая ам.долларын үнэ бүхий ачаа бараа тээвэрлэгдэн ирээд байна.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор зам, барилга, уул уурхайн овор хэмжээ ихтэй ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх үүднээс талууд чингэлэг солилцох талбайгаа өргөтгөж, чингэлгийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд буй.

Чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг 4 дүгээр сард талууд нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 247м х 35м, 247м х 33м, 247м х 32м хэмжээтэй 3 хэсэг талбай буюу нийт 24700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэх юм.

Мөн Замын-Үүд боомтоор тээвэр хийдэг байсан жолооч, тээвэрчид зөвхөн Чингэлгээр тээвэр хийхийг эсэргүүцэн, чингэлэгтэй зэрэгцүүлэн хилийн бүсэд автомашин сольж тээвэрлэлт явуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавиад буй.
Шадар сайдын хувьд энэ
сарын 14-ний өдөр жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд тусгаарлах байр байгуулж, тээвэрлэлт хийх 50 жолоочийг тусгаарлан, чөлөөт бүсээс хилийн шугам хүртэл, хилийн шугам дээрх талбайгаас хилийн 3-р хаалт хүртэл Эрээн боомтоор нэвтрэх болон импортын ачаатай орж ирсэн автомашиныг жолоодох боломж нөхцөл бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу энэ асуудлыг Хятадын талд уламжлахаар тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 21 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 22 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08