Н.Өнөрцэцэг: Уучлаарай, Хуулийн байгууллага яагаад төрийн өндөр албан тушаалтнуудаас мэдүүлэг авахгүй байгаа юм бэ?

Н.Мижидмаа
2022/03/29

Хөгжлийн банкны асуудлаарх УИХ-ын нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хөгжлийн банкны нээлттэй сонсголд өглөө 09 цагаас хойш сонслоо. Ерөнхийдөө айхтар шинэ зүйл алга, уучлаарай. Нохойд барьдаг мод гэгчээр 20 хүнийг зарлалаа. Энэ 20 хүнийг хэн зарлачихсан юм бэ гэхээр би зарлаагүй, хэвлэлийнхэн зарласан гээд бие биенээ хараад, бөөрөнхийлөөд байна. Яагаад УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж хоёр сар ажиллачихаад, хууль хяналтын байгууллага нь ч ажиллачихаад холбоо хамаарлыг нь хэлж өгч чадахгүй байгаа юмбэ? Сэтгүүлчид бид нээлттэй мэдээлэл дээр л тулгуурладаг шүү дээ. Хууль хяналтынхан, УИХ-ын гишүүд та нар шиг бүх мэдээлэлд нэвтэрдэг тийм эрх байхгүй. Яг холбоо хамаарлыг нь тогтоогоод хэлээд өгөөч ээ. 20 хүнийг хэвлэлийнхэн зарласан шүү, би хамаагүй гээд сууж байна. Би үүнд үнэхээр гайхаж байна. Хуулийн байгууллагаас асуумаар байна. Хэн гэдэг гишүүн авсан юм, хэн нь нөлөөлчихсөн юм бэ гэдгийг хэлээд өгөөч. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьснаас хойш бидний амь насанд заналхийлсэн. Танхимаас ч "муусайн гудамжныхан гар" гэж нүд үзүүрлэж байх шиг байна. Хэвлэлийнхэн бидэнд ажиллах орчин бүрхэг. Чадлынхаа хэрээр мэдээлэл гаргаад тавихаар маш сайн хөөцөлдөөд, ажиллаж яагаад чадахгүй байгаа юм бэ гэдгийг хууль хяналтынханаас ахиад л асуумаар байна. Хөгжлийн банкны хулгай луйврийг хуулийн байгууллага л хамгийн сүүлд цэг хатгана шүү дээ."Чоно үүрэндээ өлзийтэй" гэдэг шиг МАН-ынхан нэгнээ өмөөрч, "Кью-Эс-Си" гэдэг компани руу дайраад байх шиг байна. АН-ыхан болохоор Хөгжлийн банкыг татан буулгая гээд нэг, нэгэн рүүгээ Хөгжлийн банк гэдэг галыг шидэж байгаа харагдаж байна. Ж.Мөнхбат гэдэг гишүүн алга. Тэр хүн "Чандмань Майнинг" гэдэг компанитай холбоотой. Тухайн компанийн уул уурхайн лицензээ Хөгжлийн банкинд тавьсан гэдэг. Уул уурхайн лиценз нь алга болсон гээд хууль хяналтын байгууллагуудаар явж байдаг. Энэ хүмүүсийн чинь нэр дутуу байна.  С.Бямбацогт гишүүн Хөгжлийн банкнаас зээлийн материал нь бүрдээгүй байхад зээл олгох шийдвэр нь гарчихдаг. Яагаад үүн дээр хуулийнх нь байгууллага ажиллахгүй байгаа юм. Сэлэнгийн "Репорт" гэдэг компани таван тэрбум төгрөгийн зээл аваад үхэр л үлдсэн гэж байна. Тэгвэл тэр үхрийн эзнийг чинь хэлээд өгье. Гэндэнпилийн Батдорж гэж хүн байгаа. Сайн хайвал Ерөнхийлөгчийн ойр тойрны хүмүүс байгаа шүү. Х.Ганхуяг гишүүнээ та зээлээ төлөөч ээ. Заалнаас их наяд төгрөг босчих юм байна гэж харсан шүү. Х.Ганхуяг гишүүн 33 тэрбум, цаашлаад "Монгема" гэдэг компани 15 тэрбум, "Бэрэн" ХХК 120 тэрбум, "Эрэл" компани 190 тэрбум. Хорвоогийн хамгийн сайн төсөл юм бол яагаад зээлээ төлөхгүй байгаа юм бэ, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат аа зээлээ төлөөчээ. Дээр нь "Монполимет" ХХК-д Ц.Гарамжав гэдэг хүнд гарыг нь хүлээд, буу тулгаж байгаад зээл олгосон юм уу, тэр мөнгө чинь гаднаас доллараар авсан мөнгө биз дээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 20 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 20 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 21 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08