Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ

Н.Мижидмаа
2022/04/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д газар тариалангийн салбарыг онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр,

тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Д.Есөн-Эрдэнэ “Таримал ургамлын үр сортын салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвээр,

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн “Төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг”-ийн талаар,

Монголын тариаланчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ Монголын тариаланчдын үндэсний холбооны талаар,

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал,  доктор Г.Сарантуяа “Тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж”-ийн талаар,

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Т.Дэжидмаа “Үр тарианы таримлын өвчин хортон, хог ургамлын тархалт, анхаарах асуудлууд” сэдвээр, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх “Монгол орны ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулж, мэдээлэл өгч байна.

Хаврын тариалалтын нөр их ажлын гараан дээр ХХААХҮЯ, газар тариалангийн салбар тэр дундаа үр тариа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод зэрэг тал бүрийн 1000 орчим төлөөлөл нэгэн дээвэр дор цуглаж, асуудал шийдлийг хамтад нь ярилцан зөвлөлдөж байгаагаараа энэ зөвлөгөөн онцлогтой юм.

Зөвлөгөөний үеэр Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Рэнчинсэнгээ Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болон рапсын үйлдвэрийн төлөөлөлтэй 2022 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 19 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 19 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 20 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08