Төв аймагт төрийн алба хаагч эмэгтэйчүүдэд зодуулсан эмэгтэйн бие сайжирч, ажилдаа эргэн оржээ

Н.Мижидмаа
2022/04/15

Төв аймгийн Баянжаргалан суманд төрийн алба хаагчид амралтад явах үеэрээ нэгнээ зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан талаар бид  энэ оны нэгдүгээр сард мэдээлсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төрийн алба хаагчдын баяр тэмдэглэж Тэрэлж рүү Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрынхан амралтад явах үеэрээ тус сумын төрийн алба хаагч 3-4 эмэгтэй хамт явсан төрийн сангийн мэргэжилтэн 39 настай эмэгтэйг нийлж зодон биед нь хүнд гэмтэл учруулсан тухай мэдээллийг бид Төв аймгийн Баянжаргалан сумаас бэлтгэн хүргэсэн.


Тухайн үед бидэнд ярилцлага өгч байсан 39 настай эмэгтэйтэй  бид эргэн холбогдож биеийнх нь байдлыг тодрууллаа. 

-Сайн байна уу, та?

-Сайн, сайн байна уу.

-Таны биеийн байдал дээрдсэн үү?

-Дээрдсэн, эгч нь ажилдаа эргээд орсон. 

-Биднийг сурвалжлахаар очиход таны толгой их өвдөж байсан?

-Одоо толгойны маань зовиур зүгээр болсон. Хааяа нуруу, бөөрөөр л бага зэрэг өвддөг юм.

-Хэзээнээс ажилдаа орсон бэ?

-Энэ оны гуравдугаар сарын 11-нд шалгалт өгөөд, лиценз нь ирсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд Засаг даргын тамгын газартаа өмнө нь хийж байсан ажлаа хийж байна. 

-Ажлынх нь уур амьсгал ямархуу байна, таныг зодсон гэх дөрвөн эмэгтэй ажлаа хийж байгаа юу?

-Хийж байгаа. Адилхан нэг дээвэр дор амьдарч, нэг тогооноос хоолоо олж идэж байгаа улс юм чинь давгүй л байна. 

-Та өнгөрсөн хугацаанд хэр эмнэлгээр явсан бэ?

-Эгч нь бараг л дөрвөн сар эмнэлгээр явсан. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд цалингийн зээл авчихсан байсан. Ажлаа дөрвөн сар завсардуулчихаар нөхөрт маань л их ачаа болох шиг боллоо. Эгч нь өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт долоон сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн байна лээ. Гэхдээ үр хүүхэдтэйгээ өдий зэрэгтээ уулзаад, бие маань дээрдсэнд л баярлаж байна. 

-Таны энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас бид тодруулахад шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгч байсан. Цагдаагаас шалгаж байна уу, та гомдол гаргасан уу?

-Эхлээд Төв аймгийн цагдаад гомдол гаргатал харьяалал биш гээд Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Учир нь хэрэг Налайх дүүрэгт үйлдэгдсэн болохоор тэгдэг юм билээ. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийн байцаагч руу залгаад асуутал өнгөрсөн гурван сард таны гомдлыг Төв аймгийн цагдаагийн газар руу шилжүүлчихсэн шүү дээ гэсэн. Тэгээд Төв аймгийн цагдаагийн газрын байцаагч руу залгахаар утсаа огт авдаггүй. Таг, чиг болчихсон. Хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан юм болов уу ч гэж бодох юм.

Та гомдолтой хэвээр байгаа юу?

-Нэг мөр нэг тийшээ болгочихвол амар л санагдаж байна. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагчаас асуусан чинь "таны шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гэмтэл гэж гарсан шүү" гэсэн. Төв аймгийн цагдаагийн газар хурдан шийдээд өгчихөөсэй гэж бодож байна. 

Та эмчилгээндээ долоон сая төгрөг зарцуулсан гэж байна. Таныг зодсон гэх дөрвөн эмэгтэй өнгөрсөн хугацаанд эмчилгээнд нь мөнгө өгсөн үү?

-Би Налайх дүүрэгт өдрийн 50 мянгаар 10 хоногт эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед 500 мянган төгрөг  өгсөн. Адилхан эх хүн, ээж хүмүүс байж нэгэндээ муухай хандаад яахав дээ гэж бодох л юм. Гэхдээ цагдаагаас шалгаад зөрчилэй юу үгүй юу гэдгийг нь шийдүүлчихмээр байна. Манай Төв аймгийн цагдаа яагаад ингэж удаж байхад шийдэж өгөхгүй байгааг нь л гайхаж байна.

Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 19 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 19 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 20 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08