Нөхөн бүрдүүлэх ажлын хугацааг он дуустал сунгалаа

Н.Мижидмаа
2022/04/19

Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.
Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүллээ.
Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм.
Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалд хяналт тавьж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна.
Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд 68172 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28