ЧИНГЭЛТЭЙЧҮҮД М.ЭНХБОЛДОД ИТГЭДЭГ

О.Шүрэнцэцэг
2019/12/25


"Эвтэй Монгол, Ээлтэй төр" уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын Чингэлтэйчүүдтэй хийж буй уулзалт 72 дугаар сургууль дээр үргэлжиллээ. Чингэлтэй хайрханы хормойг дэрлэн олон арван жил суурьшсан тус дүүргийн XVI-XVIII хорооны иргэд, сонгогчдын нэлээд нь шинэ Ерөнхийлөгчтэйгөө уулзаж, хэлэх үгийг нь сонсох гэж бүтэн цагийн өмнө ирсэн байв. Тэд "М.Энхболд манай дүүрэгт 30 гаруй жил ажиллаж, амьдарсан хүний хувьд чингэлтэйчүүдэд хэлэх, танилцуулах зүйл олон, бидэнд ч дайх үг их байна. Чингэлтэйчүүд түүнийг хийсэн, бүтээсэн ажлыг мэдэх учир түүнийг үргэлж дэмжиж, түүнээс олон зүйлийг хүсдэг" гэцгээж байв. Ажил, амьдралын өгсөн дэвших зам Чингэлтэйгээс эхэлсэнд ихэд бэлгэшээж явдгаа нэр дэвшигч М.Энхболд онцолсон.



Түүнийг хотын дарга байхдаа нийслэлд зургаан цэцэрлэгт хүрээлэн, мөн анхны Хөдөлмөрийн биржийг нийслэлд байгуулж, 17 мянган хүнийг ажлын байраар хангаж байсныг иргэд хэлж байлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөр, "Эвтэй Монгол-Ээлтэй төр" уриа нь Үндсэн хуулиар төрийн тэргүүнд олгосон ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үндсэн үүрэг хариуцлагыг нь илэрхийлсэн, ойлгомжтой, агуулга шийдэл сайтай болсныг иргэд онцолсон. Энэ дүүргээс олон улстөрч, урлаг, соёл, спортын алдартнууд төрөн гарсан. Нэгэн цагт түүнд итгэл хүлээлгэж дүүргийнхээ удирдлагаар сонгож байсан бол одоо Монгол Улсынхаа тав дахь Ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ чингэлтэйчүүд илэрхийлж байна.

М.Батмөнх: М.Энхболд сонгуулийн түрүү магнай болно



-Монголчууд бид улсынхаа наадам, төрийнхөө сонгуулийн өнгийг бэлгэшээж шинждэг. Энэ жил байгаль дэлхий өнгө нэмэн дэнж хотойтол наадамлах нь ээ. М.Энхболд бол төрийн доод шатнаас дээд албан тушаал хүртэл нь ажиллаж, улстөрийн халуун тогоонд чанагдан сайн муугаараа хэлүүлж хат суусан хүн. Ноён нуруутай, туршлага, боловсролтой хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буйг бэлгэшээн М.Энхболдыг би "хатуу боорцог" гэж хэлмээр байна. М.Энхболд сонгуулийн түрүү магнай болно гэдэгт итгэлтэй байна.

М.Намуун: Залууст итгэдэг хүнээ дэмжинэ



-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд АН-д итгэл хүлээлгэсэн боловч нийгэм, эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэдийн халаас хоосорсон. Тиймээс энэ удаад Монгол Ардын намд их итгэл хүлээлгэж, УИХ болон Засгийн газрын эрхийг даатгасан учраас төрийн тэргүүнээр нь хүртэл намынх нь хүнийг гаргасан нь зүйтэй гэж бодож М.Энхболдыг дэмжиж байна. Зөвхөн энэ утгаараа бус М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө залуусыг дэмжсэн, тэдний боловсролыг дэмжсэн олон авууштай зүйлийг тусгасан байгаа нь таалагдсан. Тиймээс залуустаа хандаж өнөөдрийг биш ирээдүйгээ харж сонголтоо зөв хийхийг уриалж байна.

Т.Ариунцэцэг: Хийсэн, бүтээсэн, хэлэх үгтэй Ерөнхийлөгч болно



-М.Энхболд Ерөнхийлөгч болох нь тодорхой. Хийсэн, бүтээсэн, хэлэх үгтэй хүн учраас яалт ч үгүй төрийн тэргүүн болох учиртай. Өрсөлдөгч нартай нь харьцуулахад мэдлэг боловсрол, өмнө нь ажиллаж байсан туршлага зэргээрээ давуу. Тиймээс манайх гэр бүлээрээ дэмжиж байгаа. Монголын төрд боловсролтой хүн л гарах ёстой.


Г.Ганхүү: Бидний итгэл дэмжлэг хэвээрээ



-Төрийн анхан шатнаас дээд албан тушаал хүртэл нь хариуцлагатай ажилласан боловсролтой, мэдлэгтэй, нуруутай хүн төрийн тэргүүн болох цаг нь ирсэн. "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрийнх нь агуулгыг сонсч байхад шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай олон зүйлийг хөндсөн байна. Манай дүүргийн удирдлагаар ажиллаж байх хугацаандаа олон ажлыг хийж байсан талаар иргэд одоо ч ярьдаг. Яг түүн шиг олон сайхан ажил, хийнэ хэрэгжүүлээрэй гэж хүсье.







Э.Цэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21