ШИНЭ ГИШҮҮД УИХ-ЫГ СУРГУУЛЬ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛОЛТОЙ


УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс ч УИХ-д Монголын ард түмэн арай дөнгүүр, бодлого боловсруулаад, амьдралын хөрсөнд буухуйц хууль санаачлаад батлуулчих хэмжээний оюуны бядтай гэх хүмүүсээ сонгон илгээдэг. Гэвч энэ байдал сүүлийн хэдэн жил үгүй болж, мөнгөтэй нь голдуу сонгогддог болоод удаж буй.

Улс орон, ард иргэдэд хэрэгтэй бодлого тодорхойлж, хууль санаачлан батлуулах эрх бүхий УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэвлэлд өгсөн ярилцлага ёстой л алмайрууллаа. Энэ хүний хувьд УИХ-д суралцах гэж суусан гэх.

Тэрбээр саяхан Ньюс.мн вэб сайтад өгсөн "Сайдын суудал зүүдэлдэг хүн биш" гэсэн гарчигтай ярилцлагыг өгөхдөө ийнхүү хэлжээ. "Үе үеийн парламентад шинэ гишүүд орж ирдэг. Шинэ гишүүд болгон хууль баталж байгаагүй. 1992 оноос хойших парламент 30-70 хувь хүртэл шинэчлэгдэж ирсэн. Тэр болгонд шинэ гишүүн орж ирдэг. Тэд өмнө нь хууль баталж байгаагүй. Суралцаад явдаг. Үүнд хуучин гишүүд нуруу болоод явах учиртай. Нөгөө талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэх, санаачлах гэдэг бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тийм болохоор би гишүүний бүрэн эрхийг хүндэтгэж хардаг. Туршлага байхгүй юм чинь гэж эргэлзэх зүйл байхгүй. Ажлаа сайжруулахын төлөө хамт зүтгэхээс өөр аргагүй.

Манай залуучууд бол хурдан сайжирч байгаа. Хурал, чуулган үнэхэээр ачаалалтай байдаг юм байна. Бид хөндлөнгөөс харахад пүрэв, баасан гаригт чуулган хуралдаад бусад үед сул явдаг гэж боддог байсан. Гэтэл өглөөнөөс орой болтол хуралдаж байна. Зарим үед нэг гишүүн хоёр байнгын хороонд зэрэг ордог. Эсвэл ажлын хэсэг хуралддаг. Ийм үед "би энэ асуудлыг дэмжиж байгаа шүү. Миний өмнөөс дэмжсэн санал өгөөдхөөрэй" гэдэг. Яг ийм нөхцөл байдалд бол байх ёстой асуудал. Дээр нь тойрогтоо ажиллана. Ялангуяа хөдөө орон нутагт ажилладаг гишүүд нэг өдөр зарцуулна гэж байхгүй. Багадаа л 4-5 хоног болдог. Энэ болгоныг тодорхой хэмжээнд ойлгох байх гэж бодож байна. Би бол тэр талаас нь хардаг. Энд ажил таслаад, хариуцлагагүй ханддаг хүн байхгүй. Яагаад гэхээр сонгогчид нь асар их итгэл, найдвар өгсөн. Хүний итгэлийг алдах муухай шүү дээ" гэж хэлсэн байгаа юм.

Ямартай ч Ё.Баатарбилэг гишүүнийхээр бол УИХ хууль тогтоох биш, харин УИХ-ын гишүүнд бэлтгэдэг байгууллага болж таарах шиг. Нөгөө талаас нь харвал, Монголчууд бид өнөөдөр эрх барих дээд байгууллагаа сонгох чадамжгүй болжээ гэх дүгнэлтийг хийхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Ц.Бат-Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 2 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 4 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 5 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 7 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19