Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа бөгөөд энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана. Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо мэйл хаягаараа шууд төрийн байгууллагатай харилцах боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна