Дархан аварга Г.Өсөхбаяр сонгуулийн сурталчилгаанд өөрийнх нь дүрсийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг буруутган АН-ынханд хандлаа. Тэрбээр "Сүүлийн үед Ардчилсан намын сонгуулийн төв штаб гэсэн хаягтай нэвтрүүлэгт миний дүрсийг ашиглаж байна . Энэ дүрс бол нэлээн дээр авахуулсан зураг. Би төрийн тусгай албан хаагч. Тиймээс аль нэг намын сонгуулийн сурталчилгаанд орох нь тэртээ тэргүй хуулиараа хориотой байдаг. Иймд Ардчилсан намын нөхдүүдийг ашиглаж байгаа дүрс бичлэгээ даруйхан зогсоогоочээ гэж хэлмээр байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна