П.Баяртүвшин: Үр хүүхдүүд минь эрүүл, саруул хамтдаа байгаа нь л надад “жаргал”

Н.Мижидмаа
2022/06/01

Амьдралын бартаа бүрт алдахгүйг, хүнд өвчний өмнө өвдөг сөхрөхгүйг хичээн амьдарч буй залуу гэр бүлийг та бүхэндээ онцлон хүргэж байна. С.Эрдэнэтайван, П.Баяртүвшин нар дөрвөн хүүхэдтэй. Саяхан эхнэр нь МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс алдарт эхийн одонгоо гардан авсан. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхийлөгчтэй зураг авхуулахдаа гараараа зүрх хийж авхуулсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.


С.Эрдэнэтайван, П.Баяртүвшин нарынд анх ороход л хоррондын харилцаа, гэр бүлийн уур амьсгал нь халуун дулаахан санагдаж байсан юм. Нөхөр нь ажлын шаардлагаар 14 хоног гэр бүлээсээ тусдаа байдаг. Энэ үед гэр бүлийнхээ бүхий л ар талыг эхнэр нь зохицуулдаг байна. Гэр бүлийн дунд асуудал тулгарах бүрт хүүхүүдийнхээ өмнө маргалдахгүй гэж хоорондоо ярилцжээ. 

 Хүүхэд нь хавдар гэх оноштой бол эцэг эхчүүд минь тэвчээртэй, хүчтэй байгаарай хэмээн тэд захилаа. Учир нь том хүү нь анх 2017 онд цусны хорт хавдраар оношлогдсон. Хорт хавдар гэдэг үгийг анх сонсоход итгэхийн аргагүйгээр хүнд байсан ч даваад ард нь гарахаас өөр сонголт үлдээгүй хэмээн тэд нулимс дуслуулан ярина. Одоо хүү нь хичээлдээ явж, энэ өвчнийг ялан дийлсэн гэдэг итгэлтэйгээр тэдний гэр бүл ирээдүй өөд тэмүүлэн амьдардаг. Хорт хавдрыг ялан дийлсэн хүүхдэд  "эрэлхэг баатар"-ын тэмдэг гардуулдаг байна. Хүнд өвчнийхөө ард гарсан Сайн-Амар хүүгийнхээ нэрийг өөрчлөн Сайнбаатар болгожээ. 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 15 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 15 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 16 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08