Олимпийн аварга аварга Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр /2022.06.08/ болж байна.
Тэрбээр өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатыг согтуурсан үедээ зодож, тархинд нь болон бусад эд эрхтэнд нь хүнд гэмтэл учруулж амь насанд нь халдсан гэх хэргийг шүүх юм. Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүн татгалзсанаар өнгөрсөн сард тодорхойгүй хугацаанд хойшлоод байсан юм.
Тэгвэл өнөөдөр түүний шүүх хурал ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүгдэгчийн талаас шүүх хурлыг хаалттай горимоор явуулах хүсэлт гаргасан байна. Харин хохирогч талаас нээлттэй явуулах хүсэлт гаргаж, шүүх хурал нээлттэй явагдаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна