Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Ослын шалтгааны талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр авто краныг ашиглахдаа зориулалт, аюулгүй байдал, стандартыг мөрдөөгүй, зам талбайг бэлдээгүй байхад осол гарсан гэдгийг хэллээ.
Хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тохиолдолд тухайн барилгын компанийн ажлыг зогсоодог аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна