Бэлгийн замын халдварт өвчлөл 15-24 насны хүн амын дунд харьцангуй өндөр байна

О.Шүрэнцэцэг
2022/06/26

Монгол улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. БЗДХ-ын өвчлөлийн хамгийн өндөр хувийг тэмбүү өвчин эзэлж байгаа бөгөөд ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна.

Дээрх нийт тохиолдлын 78,7 хувь нь 15-39 насны залуучууд байна.

2018 онд улсын хэмжээнд 27 төрлийн 42074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буурсан байна. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38,3 хувь буюу 16130 тохиолдол бүртгэгдсэн байна. БЗДХ-ын дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна.
2017 онтой харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан ч 100 мянган хүн амд 194, эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү 100 мянгад 63,2 тохиолдол байна.
2019 оны эхний 5 сард тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа.

Аймгуудаар авч үзвэл: Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ аймагт улсын дунджаас өндөр байна. 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ.

Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна.

Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх,хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд 3 чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн.

  • Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Түүнчлэн БЗДХ-ын тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн 4 багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байна.
  • Хүн амд чиглэсэн танин мэдэхүй, мэдээлэл, сурталчилгааны ажил эрчимтэй явж байна.
  • ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар 78 мянган жирэмсэн эмэгтэй, эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог 3118 эрэгтэй, 2987 эмэгтэй биеэ үнэлэгч, тэмбүүтэй оношлогдсон өвчтний бэлгийн хавьтагч 13,414, нийт 97,519 хүнийг илрүүлэг шинжилгээнд хамруулна.
  • Жилд БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч 180650 эрэгтэйчүүд, сүрьеэтэй 4267 өвчтөн болон бусад салбартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 140,000 оюутан залуус, мөн гар аргаар алт олборлогчид, уул уурхайн салбарт ажиллагсад, алсын тэээврийн жолооч нар 34419 хүн, эмзэг бүлгийн 30 мянган хүн ам, хорих ангид хүмүүжигчид 3 мянган, нийт 392,336 иргэнийг PRP, TPHA оношлуур ашиглан илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж, эмчлэх бөгөөд уг үйл ажиллагааг ХЗДХЯ, БШСУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран зохион байгуулна.

Нийт дүнгээр тандалт судалгаанд үндэслэн 500-аад мянган хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцож байна.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар өвчин бүрэн эдгэрнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.

Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ.

Мэдлэг бол бидэнд байдаг цорын ганц вакцин. Та өөртөө итгэлтэй байж бусдын шахалтад орохгүй байх нь аливаа эрсдэлтэй алхмаас өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалж чадна.

Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


5
angry
0
care
0
haha
0
liked
0
love
5
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 20 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28