Төв аймаг, Заамар суманд Хайлааст 3 дугаар багийн “Туул” гол /аймгийн төвөөс баруун зүгт 226 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-д “Туул голд 1 хүүхэд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Х/8 настай, эрэгтэй/-г 06.27-ны өдрийн 17:43 цагаас эхлэн 06.28-ны өдрийн 01:11 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа 06.28-ны өдрийн 05:54 цагт дахин эхэлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна