Тавдугаар сарын 19-нд сургуулийнхаа хажууд зам гарахаар гүйж явсан охиныг хурдтай явсан машин дайрчээ. Охин элэгний бяцралтай гэх оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж байгаад гарсан байна. Харин цагдаагийн байгууллагаас охины гэмтлийг хөнгөн учраас хаах шийдвэр гаргасан ч эцэг эх нь эсэргүүцэж хэргийг дахин шалгуулахаар болжээ. Гэвч шүүх эмнэлгээс охины зөвхөн гаднах эрхтнийг оношилж, доторх эрхтний гэмтлийг оношлоогүй тул түүний ээж гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл (15)