Нийслэлийн Прокурорын газар: Иргэдэд үзүүлдэг үйлчилгээг хялбар болгох зорилгоор Дүнжингарав, Мишээл худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарт Прокурорын нэг цонхны үйлчилгээний төвийг шинээр нээхээр болсон. Уг нэг цонхны үйлчилгээний төвөөр иргэд өргөдөл гомдол, санал хүсэлтээ гаргах боломжтой бөгөөд прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгнө. Иргэд мөн прокурортой биечлэн уулзах, цаг товлох боломжтойгоос гадна Эрүүгийн хэргийн төв архив болон түүний салбар архивт хадгалагдаж байгаа шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол зэргийн лавлагаа хуулбар мэдээллийг авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна