УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг: Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой хэргийг прокурорын байгууллагаас шалгаж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3-ын 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна