Бэлтгэсэн хоол, хүнсийг тухайн өдөрт багтаан худалдаалахыг зөвлөж байна

Н.Мижидмаа
2022/07/06

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор хоол, хүнсээр дамжих хордлого халдвараас сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-аас зөвлөмж хүргүүлж байна.

Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр чиглэлээр:

  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг хэрэгжүүлж хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлж ажиллах
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, бороо ус, шороо, тоосноос эрсдэл үүсэх магадлалтай эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангахгүй майхан, гэр, сууцанд хоол үйлдвэрлэл явуулахгүй, шалыг шорооноос хамгаалсан, угааж цэвэрлэх боломжтой модон шал, хулдаасаар битүү бүрхэх, цахилгааны аюулгүй байдлыг хангасан шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан хоолны гэр, хоол үйлдвэрлэл явуулах зай талбай бүхий майханд хоол үйлдвэрлэл явуулах
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, туслах материал, боловсруулах технологи, шат дамжлага, эцсийн бүтээгдэхүүн, савлагаа, шошгололт бүтээгдэхүүний бүртгэл, баталгаажуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн бүхий л шатанд бохирдолтоос хамгаалах
  • Хоол үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд оролцогч ажилтан нь хувийн ариун цэвэр, эрүүл мэндэд тавих шаардлагыг хэрэгжүүлж ажиллах эрүүл ахуйн сургалтад хамрагдсан,  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байх
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх
  • Хүнсний зориулалтын усны саванд ундны усыг хийж, тоос шороо орж бохирдох, ус муудах эрсдэлийг тооцож угаалга цэвэрлэгээг сайтар хийх, бүртгэх, дотоод хяналтыг сайтар тавих
  • Хүнсний тухай хуулийн 10.1.1 дэх заалтын хүрээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах, дотоод хяналтыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтөлж ажиллах
  • Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь чанар, эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шинжилгээ баталгаажилтад хамрагдсан байна. Хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, лабораторийн шинжилгээний хариу зэрэг баталгаажилтын баримт бичгийг хадгалж шаардлагатай тохиолдолд иргэнд үзүүлэх
  • Ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг улсын бүртгэлд бүртгэгдсэн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисоор хийж, угаалга, цэвэрлэгээг зааврын дагуу зориулалтын цэвэрлэгээний бодис, багаж хэрэгслээр хийх ажилчдын хуваарийг гаргаж, гүйцэтгэлд нь дотоодын хяналт тавих бүртгэл хөтлөх
  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хоолны газарт хүн хоорондын зай баримтлах, гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах

Хүнсний чанар аюулгүй байдлын чиглэлээр:

  • Хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа боодолгүй хүнсийг худалдаалахгүй байх
  • Түргэн үйлчилгээний цэгт болон ил задгай, зориулалтын хөргүүргүй нөхцөлд түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх
  • Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа, боодлын зориулалтаар хэрэглэхгүй байх
  • Хүйтэн хоол, зууш, салалтыг 4-8 хэмд хадгалж, худалдаалах
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалах
  • Бэлтгэсэн хоол, хүнсийг тухайн өдөрт багтаан худалдаалах
  • Хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүнийг түүхий бүтээгдэхүүнтэй хольж хадгалж, худалдаалахгүй байх
  • Худалдаалж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээлэл шаардлага хангасан байх
  • Хүнсний бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлөх хүнсний биш бараа, бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, худалдаалахгүй байх
  • Гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан шинжилгээний бичигтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалах зөвлөмжийг МХЕГ-аас өглөө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 12 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 12 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 13 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08