​ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Азийн аюулгүй байдлын “Шангри-Ла 2022” дээд түвшний уулзалтад оролцлоо

Н.Мижидмаа
2022/07/06

 Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын “Шангри-Ла 2022” дээд түвшний уулзалтад оролцжээ. Бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын судалгаа хийдэг Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газартай хамтарч “Шангри-Ла яриа хэлэлцээ” Батлан хамгаалахын сайд нарын дээд түвшний уулзалтыг 2002 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. 

“Шангри-Ла яриа хэлэлцээ” нь бүс нутгийн орнуудын цэргийн өндөр, дээд удирдлагуудыг нэгтгэж,  бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал, сорилтуудыг хэлэлцэж тэдгээрийг даван туулах, шийдвэрлэх үр дүнтэй арга замыг эрэлхийлэх, нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын бодлогоо тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт аюулгүй байдлын хамтын ажиллагааны чухал индэр болоод байна. 

Тэрбээр “Шангри-Ла 2022” дээд түвшний уулзалтанд оролцох үеэрээ БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөн Хэ, Японы батлан хамгаалахын сайд Нобуо Киши, БНСУ-ын батлан хамгаалахын сайд Ли Жун Соб, Канадын батлан хамгаалахын сайд хатагтай Анита Ананд, Вьетнамын батлан хамгаалахын сайд Фан Ван, Филиппиний батлан хамгаалахын сайд Дельфин Лорензана, Сингапурын батлан хамгаалахын төрийн ахлах сайд Хэн Чи Хоу нартай хоёр талын уулзалт хийж, тухайн улстай байгуулсан хэлэлцээр болон бусад хамтын ажиллагааны гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрсэн түвшинг дүгнэхийн зэрэгцээ өнөөгийн байдлын талаар санал солилцсон байна.

ОУССХ-ээс Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар 2002 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Шангри-Ла” дээд түвшний уулзалт сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын улмаас тасарсан юм. Энэ жилийн уулзалтад гадаадын 59 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, гадаад хэргийн дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, олон улсын аюулгүй байдлын судлаач, шинжээчид, төрийн бус байгууллагын ажилтан зэрэг нийт 600 гаруй төлөөлөгч оролцсон аж.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 12 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 12 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 13 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08