Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас нялх бамбарууш эхээсээ төөрчээ. Улмаар дархан цаазат газрын байгаль хамгаалагчид төөрсөн бамбаруушийг байгаль орчны газартаа авсан байна.Бамбарууш биеэ даах чадвартай болмогц байгальд нь эргүүлэн тавихаар төлөвлөөд байгаа аж. Мэдээллийг Халх гол сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч К.Тэрбишээс тодрууллаа.
Сэтгэгдэл (1)