Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Н.Мижидмаа
2022/07/17

Нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 16-НЫ 20.00 ЦАГААС ДОЛДУГААР САРЫН 17-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус.

Бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18-НААС 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, долдугаар сарын 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


1
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 11 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 12 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 13 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08