М.Төгөлдөр: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтэц маш муу, гараад л хаа сайгүй урт шат байдаг

Н.Мижидмаа
2022/07/21

Ажилд орж, өөрийн гэсэн хувь нэмрээ нийгэмдээ оруулах хүсэл эрмэлзэлтэй МУБИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн М.Төгөлдөр гэдэг залууг онцлон хүргэж байна. Түүний хамгийн эхний зорилго ажилд орох мөн өөрийн гэсэн орон сууцтай болох.

Хэдэн онд сургуулиа төгссөн бэ? 
-Би 2022 оны өвөл МУБИС-ийг нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Манай МУБИС-ийн багш нар намайг хөгжлийн бэрхшээлтэй гээд энэ хүүхдэд жаахан хөнгөн юм өгчихье, энийгээ жаахан өргөөд өгчихье гэж байсан бол би өдийд сургуулиа төгсөөгүй давраад явж байсан байж магадгүй.

 Баклаврын дипломоо авч байхдаа чамд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Би долоо хоног уйлсан. Манай аав намайг бага ангиа төгсөх жил аймар үг хэлж байсан. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, хоёрдугаарт чи ямар нэгэн дээд боловсролтой болохгүй л бол хүний боол болно шүү гэж захиж байсан тэр үг аймар зүрхэнд орсон Тэгээд яг диплом авсан өдөр аавын тэр үг бодогдоод би чадсан байна гэж бодсон.
Нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн юу нь хамгийн гоё вэ?
-Нийгмийн ажилтан гэдэг бол өөрөөр хэлбэл нийгмийн “шүдний эмч”.
Өөрт нь ажил олдоход хүндрэлтэй талууд юу байна, Ажил олдохгүй байна уу? 
-Ажил олдохгүй байна. Хүмүүс эргээд ярья гээд л алга болчихдог юм. Би найз охинтойгоо хувьдаа жаахаан бичил юм хийдэг. Анх манай найз бүсгүй саналыг нь гаргаад би дэмжээд хийсэн. Одоохондоо бол болж байна аа, болж байна. 
Та хоёр анх яаж танилцаж байсан бэ?
-Коллежид танилцаж байсан. Анх хоёр биенээ сургууль дээр хараад л фейсбүүкээр танилцаад чатлаад л танилцсан.  2016 оноос бид хоёр үерхэж эхэлсэн. Тэгээд одоо 6 жил үерхсэн байна. Саяхан бид хоёр Архангайгаар аялаад ирсэн. Жилдээ нэг аймаг үзэх зорилготой. Би заримдаа жаахан шантардаг. Өө би ёстой болилоо, энэ хичээлийг хийж чадахгүй, болилоо гэхээр Төгөлдөр Үгүй ээ, хэрвээ чи чадахгүй байсан бол 2 жилийн өмнө ЭЕШ-таа тэнцэхгүй байсан. Чи шалгалтандаа бэлдээд шалгалтаа өгөөд, сайн оноо аваад бүр 50 хувийн тэтгэлэг аваад Миний хайрын хичээлүүдийн голч өндөр дүнгүүд нь сайн байхад чи одоо шантрах юм байхгүй, чи чадна, чи ганцаараа биш, найз нөхөд чинь байна гээд л. Манай ангийнхан надад их тусалдаг.

Найз охиноосоо сонсож байсан хамгийн гоё урмын үг ямар үг байсан бэ?

-Хоёулаа чадна аа, хоёулаа чадна гэдэг үгийг сонсохоор бас л урам зориг авна шүү дээ.

Байр, ажил бол хэрэгцээ байгаа шүү дээ, Хамгийн том зорилго нь юу вэ?

-Хамгийн том зорилго гэвэл найз бүсгүйтэйгээ гэрлээд, үр хүүхэдтэй болох. Тэрнээс гадна манай найз охин төгсчихвөл бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн их дээд боловсролыг сайжруулмаар байна. Манайд боловсролын систем сайн. Гэхдээ дэд бүтэц муу. Одоо жишээ нь манай МУБИС гэхэд төв хаалгаар ороод л шууд л шат. Ямар ч цахилгаан шат байхгүй. Эцэг эхчүүдэд бас жаахан асуудал байна уу даа гэж хардаг. Хүүхдээ өрөвдөөд миний хүүхэд их дээд сургууль сурч чадахгүй, 10 жилээ төгсөөд л болоо гээд шийдчихдэг. Тэр нь хамгийн буруу. Хэрвээ эцэг эхчүүд нь шийдээд дийлэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ их сургуульд оруулбал дэд бүтэц магадгүй сайжирна. Хэрэглээгээ дагаад дэд бүтэц сайжрах байх. Эцэг эхчүүд маань болж өгвөл хүүхдээ их дээд сургуульд оруулаад, хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй сургаад авбал өөрсдөд нь хэрэгтэй гэж хэлмээр байна.
Хүн амьдралаа зураглачихсан байдаг шүү дээ. Таван жилийн дараах Төгөлдөр ямар байх вэ?

-Таван жилийн дараа гэвэл би тогтвор суурьшилтай ажилд орчихсон, нийгэмдээ хөлөө олчихсон, эхнэртэйгээ гэрлэчихсэн, өөрийн гэсэн байртай болчихсон. Тэгээд олон шавьтай болчихсон байна байх. Миний хувьд мэргэжлээрээ хүүхдүүдтэй тулж л ажилламаар байна.


Энэхүү сурвалжилга цацагдаад нэг өдрийн дараа М.Төгөлдөр Монголын Залуучуудын холбоонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон юм.


2
angry
5
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 11 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 11 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 12 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08