Орхон аймаг, Баян-Өндөр сум. Оюут багийн 2-24 дүгээр байранд дулааны худагт хүүхэд унасан гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 13:31 цагт /13:34 цагт/ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан, 13:34 цагт очиход тус байранд оршин суугч Э/4 настай, эмэгтэй/ 3-4 метрийн гүнтэй дулааны худагт унасан байсныг 4 минут ажиллан гарган, хүүхдийн аавд хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна