Талийгаач цэргийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Б.Баярчимэгийг шалгаж байна

Н.Мижидмаа
2022/07/27

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нь 2022 оны долоодугаар сарын 13 нд барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон талаар бид мэдээлсэн. Талийгаач Н-ыг наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд Хармагийн талбайд ажиллуулахаар нэгэн хувийн компани авч явсан байна. Ангиас ажил хийлгэхээр гаргахдаа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр штабын дарга нь гаргасан гэж ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Гуравхан сарын дараа халагдахаар хүлээж байсан хүүгийнхээ цогцсыг ачаад явж байгаадаа гомдолтой байгаагаа хэлсэн.

Цэрэг амиа алдсантай холбоотойгоор ЦЕГ-аас цэргийн ангийн удирдлагуудад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй юм. Хариуцлага алдсан цэргийн ангийн удирдлагуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн.

Уг асуудалд, амиа алдсан цэргийн найз охин О -гоос мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Тэгвэл тэрбээр талийгаач цэрэгтэй  “Огт уулзаж байгаагүй, зөвхөн чатаар харилцдаг байсан” гэж мэдүүлжээ. Талийгаач цэргийг  амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр “Галтууд” компанийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэгийг ЦЕГ-аас шалгаж байгаа аж.


61
angry
5
care
8
haha
13
liked
13
love
30
sad
26
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 2 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 16 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 22 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр