ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа: Сармагчны цэцэг өвчний манай улсад тархах эрсдэлийг судалж үзсэн. Уг судалгаагаар сармагчны цэцэг өвчин орж ирэх, тархах эрсдэл дунд гэж гарсан. Цэврүүт тууралттай шинж тэмдгийг тандах тандалтын баг гарч ажиллаж байгаа. Учир нь уг өвчин цэврүүт тууралт гардаг. Хамгийн их тархалттай нь Европын холбооны улсууд байна. Тиймээс иргэд аялж, зугаалж байгаа бол зай барих, маск зүүх, гараа тогтмол угаахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна