Хотын удирдлагад харагддаггүй хоосон саарал хашаа өнгө дарж, төвөг болсоор...

O.Аззаяа
2022/08/26

Улсын хүн амын талаас илүү нь амьдарч байгаа нийслэл хот түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэндээ ээлтэй болтол олон жилийг ардаа үдэх биз. Үе үеийн хотын дарга нараас өнгө үзэмж хамгийн их ярьж байгаа нь өнөөгийн удирдлага Д.Сумъяабазар гэхэд буруудахгүй. Хотын өнгө үзэмж, харагдах байдал, иргэдийн тав тух, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд хэд хэдэн дорвитой ажил хийж байгаа харагддаг.

Сүүлийн хоёр жилд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй гарааш буулгах ажлыг хот даяар эрчимжүүлэхээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж хашаа хайсуудыг буулгаж эхэлсэн.

Гэвч хотын төвд хогондоо дарагдсан хоосон саарал хашаа даан ч хотын удирдлагуудын нүдэнд харагдахгүй байгааг иргэд гайхаж байна. Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай төв зам дагуу, явган хүний замтай тулгаад барьсан уг саарал хашаа олон жил хогондоо дарагдан байсаар л байх уу? Одоо сүүлдээ ойр хавийн тэнэмэл тодотголтой иргэдийн орж суудаг, унтдаг, архи уудаг газар нь болоод зогсохгүй зөрөн өнгөрөх иргэдийн байгалийн нойл болсон гэнэ.

Хотын төвдөө байгалийн нойлтой нийслэл хэзээ цэвэр цэмцгэр өнгө үзэмжтэй хот болох вэ? Олон жил болж байгаа энэ саарал хашааг эрх бүхий хүмүүс нь нүдээ нээж харахгүй бол энэ хавиар явган зорчих иргэдэд төвөг болж, ойр орчимдоо байрлах үйлчилгээний газруудын хаяг самбарыг хааж хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. 



4
angry
1
care
1
haha
6
liked
1
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 19 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 21 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16