Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа..

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Аав хүний хувьд, ах хүний хувьд, төрийн түшээ, Боловсролын сайдын хувьд үзэл бодлоо хуваалцмаар санагдлаа. Ийм болчимгүй бас ийм хэрцгий, балмад асуудлын хажуугаар дуугүй өнгөрөх эрх надад байхгүй.

Хүлээж авах, авахгүй нь хувь хүний эрх. Нийгмийн толинд бид өөрсдийгөө хэр удаан нухацтай харж чадаж байгаа вэ. Үнэнийг олж харахыг хүсвэл энэ толийг байнга арчиж байх хэрэгтэй. Үг хүчтэй. Нөлөө ихтэй. Үгнээс үйлдэл ч гардаг. Тэр тусмаа нийтийн сүлжээнд олны танил гэгдэх хүмүүсийн үг, үйлдэл хамгийн хүчтэй "зэвсэг" болсон. Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл.

Би анх боловсролын сайдаар (2021-2024) томилогдож очоод Мартын 8, Цэргийн баяраар "аавдаа захидал бичээрэй, ээждээ захидал бичээрэй” гэдэг уралдаанууд зарлахыг зогсооё, цөмөөрөө жаахан энэрэнгүй байя гэж уриалж байсныг хүмүүс санаж байгаа байх гэж найдаж байна. Бид өнөөдөр Монгол хүний төрөлх араншин, төрөлх зан чанараа хайгаад олохоо больжээ. Яг орон гэрээ цэвэрлэдэггүй айл шиг. Үр хүүхэд нь гоё ганган хувцастай, харахад хүнээс дор орохооргүй явж байхыг хараад сэтгэл нь цаддаг болчихож. Гэтэл бидний сэтгэлийн боловсрол ширгээд жаахан шалбааг л үлдэж. Орчин цагт дэлхий нийт IQ (Оюуны хат) биш EQ (Сэтгэлийн хат) илүү хүүхдүүд амжилтад хүрч байгааг нотолсон. Олон улсад хүнийг өөрийнхөө оронд тавьж чаддаг (Empathy)хүнд тусалдаг, энэрч хайрладаг (Compassion), Эргэцүүлэн тунгааж чаддаг (Critical thinking), Асуудлыг шийддэг (Problem solving) багаар ажиллаж чаддаг (Team working) хүнийг ажилд түрүүлж авдаг болсон. Гэтэл бид байнга утсаа ухаж хов уншчихаад хоорондоо түгээнэ. Өөрийнхөөрөө дүгнэнэ. Бүр гэгээн сайхан хүн болж жүжиглэнэ. Гэтэл томчууд бид тэр хов хорных нь эх сурвалж өөрсдөө болчихоод байгаагаа ухаарах тэнхэл ч алга болжээ. “Өнчин охидыг олж ёс бусын кинонд тоглуулж мөнгө олно” гэж боддог болтлоо монгол залуус оюун санааны хувьд бохирдсон байна. Үнэндээ энэ их апп зохиогчид борооны дараах мөөг шиг болсон. Ямар ч хяналтгүй төлбөртэй кино аппууд, хэн дуртай нь нээдэг групп хаягууд эцэстээ юу дагуулах бол. Бодож үзсэн хүн байна уу. Бид үе тэнгийн дээрэлхэлт гээд өсвөр үеийнхэний хана хэрэм рүү нэвтрэх гээд чадахгүй байгаа. Үнэнээ л хэлье. Хэдэн багш нараа л хүүхдүүдийн араас яв барь гэхээс хэтрэхгүй байгаа. Эцэг эхчүүд, багш, хүүхэд гэсэн алтан гурвалжийнгийн харилцаа өнөөдөр байхгүй болсон. Комедигийн залуус та нар үе тэнгийн дээрэлхэлт гэдэг сэдвийг барьж аваад тэдний дотоод сэтгэл рүү нэвтэрч, дүү нараа аврах ёстой ах эгч нар нь байх ёстой байсан. Та нар тэгж чадсан бол жинхэнэ од болох байсан. Гэтэл байж байгаа царай, хэлж байгаа үг, үйлдлүүд чинь хэлэх үггүй болгов. Та нарыг хүүхдүүд харж, бахархаж, авьяастай ах эгч нар хэмээн итгэж үздэг. Өнчин охид үнэ цэнгүй юм байна гэдэг тэр муухай мэдрэмжийг та нар яаж өгч чадав аа. Багш хичээгээд эцэг эх, асран хамгаалагч хамтрахгүй бол үр дүнгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүлээлтэд багш хүрэхгүй, хичээхгүй бол бас л үр дүнгүй. Бидэнд туслах том хүч бол нийгмийн орчин, нийтийн соёл боловсрол юм. Сургуулийн орчинд сургалтын хөтөлбөр, агуулгаар мэдлэг ойлголт олгох хэдий ч энэ мэтээр үлгэр дуурайллыг хүүхэд залууст үзүүлсээр байвал ямар ч үр дүн гарахгүй. Сүүлд нь хэлэхэд энэ мэт контентуудыг хянадаг, хязгаарладаг, шүүдэг болчихоод үе тэнгийн дээрэлхэлтийн тухай илүү бодитой ярих ёстой юм байна. Надад ч бас бурханд одсон ах эгч нарын минь дөнгөж насанд хүрч яваа өнчин дүү нар байна. Та нарыг болдогсон бол...!!!
#МОНГОЛ ХҮН ОЮУНЫ ТАМИРТАЙ, СЭТГЭЛИЙН ТАМИРТАЙ, БИЕИЙН ТАМИРТАЙ БАЙХ ЁСТОЙ !!!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 9 минутын өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 1 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 3 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 6 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 7 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16